Domch™ CARE AIR УХААЛАГ ЦАГ (Цагаан)

Domch™ CARE AIR УХААЛАГ ЦАГ (Цагаан)

449,000 ₮
Skip to product information
Domch™ CARE AIR УХААЛАГ ЦАГ (Цагаан)

Domch™ CARE AIR УХААЛАГ ЦАГ (Цагаан)

449,000 ₮

DOMCH™ нь эрүүл мэндээ хялбараар хянах зориулалтаар бүтээгдсэн даралтны аппараттай ухаалаг цаг юм.

Дэлгэрэнгүй

✔️ Бодит цусны даралт хэмжилт (агаарын даралтат технологи)

✔️ ECG зүрхний бичлэг – зүрхний хэмийн доголдлыг эрт илрүүлэх

✔️ HRV (Зүрхний хэмийн хувьсал) – стресс, ядаргаа болон биеийн сэргэлтийн түвшинг хянах

✔️ Зүрхний цохилт (pulse)

✔️ Биеийн дулаан , цусан дахь хүчилтөрөгч хэмжээ

✔️ Хиймэл оюун ухаан ашиглана (AI) Цусны сахар, Цусан дахь өөх тос, Шээсний хүчил таамаглах

✔️ Нойрны чанар (Гүн, REM, Хөнгөн нойр)

✔️ Алхалт, калори, спорт функц

✔️ Том, өндөр нягтралтай AMOLED дэлгэц

✔️ Li-Polymer Баттери 5-7 хоног цэнэгээ барина

✔️ Android, iOS-той нийцтэй Healthware апп тай

Үзүүлэлт

• Сертификат: RoHS, CE, FCC олон улсын стандарт

• Оосор : Зөөлөн силикон оосор – арьсанд эвтэйхэн, хөлс чийгэнд тэсвэртэй.
• Их бие: Alloy метал бат бөх, зэврэхгүй материал
• Цагны өргөн: ~38 мм
• Цагны урт: ~44 мм
• Цагны зузаан: ~15 мм

• Дэлгэц: 1.95 инч AMOLED, 410 × 502 пиксел нягтрал
• Баттерей: 500 mAh Lithium Polymer
• Ашиглах хугацаа:
– Өдөр тутмын хэрэглээнд 5-7 хоног
– Хүлээлгийн горимд ~10 хоног
• Цэнэглэлт: Магнит pin цэнэглэгч

• Master chip: JL7012A6
• ECG chip: GH3220T
• PPG sensor: Osram SFH2703 + GH3220T
• Температурын мэдрэгч: CT1711 array
• G-sensor: STK8321
• Android 8.0 ба түүнээс дээш / iOS 11.0 ба түүнээс дээш
• HealthWear аппликейшн


Багцын бүрдэл

• DOMCH™ CARE Air ухаалаг цаг

• Магнит цэнэглэгч

• Хэрэглэгчийн заавар (Монгол хэлээр)

• Үнэгүй хүргэлт

• Үйлдвэрийн баталгаа

7+ ХОНОГИЙН ЦЭНЭГ ХАДГАЛАЛТ

ДУУДЛАГА ХИЙХ, ХҮЛЭЭН АВАХ

мэдэгдэл ирэх

HEALTWEAR APPLICATION
IOS & ANDROID

1.95 инч AMOLED дэлгэц

Үйлдвэрийн 1 жилийн баталгаа

яаралтай дуудлага хийх

24 цагын эрүүл мэндийн хяналт

Түгээмэл асуултууд

Бусад даралт хэмждэг ухаалаг цагнаас юугаараа өөр вэ?

Ихэнх ухаалаг цагнууд даралтын мэдээллийг мэдрэгч болон бусад эрүүл мэндийн үзүүлэлтүүдэд тулгуурлан алгоритмаар тооцоолдог. Харин DOMCH Care Air нь бугуйн дээрх мэдрэгч болон хийлэгддэг оосрын хослолоор ажилладаг бөгөөд бугуйн даралтын төхөөрөмжтэй төстэй зарчмаар хэмжилт хийдэг.

Хийлэгддэг оосор болон мэдрэгчийн тусламжтайгаар бугуйн судасны мэдээллийг авч, даралтын үзүүлэлтийг тодорхойлдог тул бодит хэмжилтийн өгөгдөл дээр үндэслэн ажилладаг.

Тиймээс DOMCH Care Air нь ухаалаг цагны тав тухыг хадгалсан мөртлөө бугуйн даралтын төхөөрөмжтэй төстэй зарчмаар даралтын өөрчлөлтийг өдөр тутам хянах боломж олгодог.

Даралт найдвартай хэмждэг үү? Даралтын аппаратыг орлох уу?

Цусны даралт хэмжих төхөөрөмжүүд дээд гарын (булчингийн) аппарат болон бугуйн төхөөрөмж гэсэн хоёр төрөл байдаг. Эмнэлэгт ихэвчлэн дээд гарын аппарат ашигладаг бол бугуйн төхөөрөмжүүд нь хөдөлгөөн болон байрлалд илүү мэдрэмтгий байдаг тул зарим тохиолдолд булчингийн аппаратаас зөрүүтэй гардар Гэсэн хэдий ч авч явахад хялбар тул өдөр тутам даралтын өөрчлөлтөө хянахад илүү тохиромжтой байдаг.

DOMCH Care Air нь хийлэгддэг оосор болон мэдрэгчийн тусламжтайгаар бугуйн даралтын аппаратуудтай төстэй зарчмаар хэмжилт хийдэг. Хэрэв оосрыг бугуйнд зөв хэмжээтэй зүүж, зааврын дагуу зөв байрлалд хэмжилт хийвэл хаана ч, хэзээ ч даралтаа хянах боломжтой.

DOMCH Care Air нь эмнэлгийн зориулалттай төхөөрөмж биш бөгөөд даралтын аппаратыг орлох төхөөрөмж биш юм. Гарсан үр дүн нь зөвхөн хувь хүний өдөр тутмын эрүүл мэндийн хяналт, лавлагаанд зориулагдсан. Хэрэв таны даралт тогтмол өндөр эсвэл хэвийн бус гарч байвал эмнэлгийн төхөөрөмжөөр шалгуулж, мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Иймээс DOMCH Care Air нь ухаалаг цагны тав тухыг хадгалсан мөртлөө даралтын өөрчлөлтөө өдөр тутам хянах боломж олгодог.

Усны хамгаалалттай юу?

DOMCH Care Air нь өдөр тутмын хэрэглээнд бага хэмжээний усны дусал, бороо зэрэг нөхцөлд тэсвэртэй. Гэсэн хэдий ч төхөөрөмж нь хийлэгддэг оосор болон даралт хэмжих механизмтай тул усанд зориудаар дүрэхийг зөвлөдөггүй.

Хэрэв ус төхөөрөмжийн дотор хэсэгт нэвтэрвэл даралт хэмжих үед алдаа гарах, хийлэгддэг оосор удаан сулрах зэрэг ажиллагааны асуудал үүсэх боломжтой.

Мөн саван, шампунь, угаалгын бодис, халуун ус, саун зэрэг орчин нь төхөөрөмжийн усны хамгаалалтад сөргөөр нөлөөлж болзошгүй.

Тиймээс усанд сэлэх, шүршүүрт орох, саунд орох зэрэг үед төхөөрөмжийг тайлж хэрэглэхийг зөвлөж байна.

Монгол хэлтэй юу? Ямар утсанд холбогдох вэ, аппликэйшнтэй юу?

DOMCH Care Air нь Android болон iPhone утастай холбогдон ажилладаг бөгөөд HealthWear нэртэй гар утасны аппликэйшнээр дамжуулан бүх эрүүл мэндийн мэдээллийг харах боломжтой.

Одоогоор төхөөрөмж болон аппликэйшн нь Монгол хэл дэмждэггүй. Харин Англи, Орос, Хятад зэрэг хэд хэдэн гадаад хэл дээр ашиглах боломжтой. Аппликэйшний хэрэглээ нь энгийн бөгөөд үндсэн функцуудыг ойлгож ашиглахад хялбар байдаг.

Цагийг утсанд холбосны дараа дараах мэдээллүүдийг HealthWear аппликэйшн дээрээс харах боломжтой:


  • Цусны даралт

  • Зүрхний хэм

  • Хүчилтөрөгчийн ханалт (SpO₂)

  • Нойрны мэдээлэл

  • Алхалт болон өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн

Аппликэйшн нь хэмжилтийн мэдээллийг хадгалж, өдөр тутмын өөрчлөлтийг хянах боломж олгодог.

Цэнэгээ хэр удаан барих вэ?

DOMCH Care Air нь 500mAh багтаамжтай батарейтай бөгөөд ердийн хэрэглээнд нэг цэнэгээр ойролцоогоор 5 хүртэл хоног ашиглах боломжтой.

Батарейн ажиллах хугацаа нь дараах хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болно:

  • даралт хэмжих давтамж
  • дэлгэцийн ашиглалт
  • Bluetooth холболт
  • эрүүл мэндийн функцуудын идэвхжил
Хүргэлт байгаа юу? Хөдөө орон нутаг руу унаанд тавих уу?

Тийм. Бид Улаанбаатар хот дотор хүргэлттэй.

А бүсэд хүргэлт үнэгүй бөгөөд захиалга баталгаажсанаас хойш ойролцоогоор 24–48 цагийн дотор таны гарт хүргэгдэнэ.

Мөн хөдөө орон нутгийн захиалгыг тухайн чиглэлийн унаанд тавьж илгээх боломжтой.

баталгаа байгаа юу? Таалагдахгүй бол буцаах боломжтой юу?

DOMCH Care Air нь 1 жилийн үйлдвэрийн баталгаатай. Хэрэв төхөөрөмжид үйлдвэрийн гэмтэл илэрвэл шалгаж баталгаажуулсны дараа солих боломжтой.

Харин буруу хэрэглээ, уналт, усны гэмтэл, гадны нөлөөллөөс үүссэн гэмтэлд баталгаа үйлчлэхгүй.

Зарагдсан барааг буцаах боломжгүй тул худалдан авахаасаа өмнө бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцаж, сонголтоо хийхийг зөвлөж байна. Мөн хүсвэл ирж үзээд авах боломжтой.

Эрүүл мэндийн мэдээллийн тайлбар


DOMCH Care Air дээрх цусны даралт, зүрхний хэм, хүчилтөрөгчийн ханалт (SpO₂), HRV, температур болон бусад эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь зөвхөн хувь хүний өдөр тутмын эрүүл мэндийн хяналт, лавлагаанд зориулагдсан болно. Энэхүү төхөөрөмж нь эмнэлгийн зориулалттай төхөөрөмж биш бөгөөд гарсан үр дүнг эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилсан дүгнэлтийн үндэс болгон ашиглахгүй. Хэрэв таны үзүүлэлт хэвийн бус гарч, зовиур илэрч байвал мэргэжлийн эмчид хандана уу.

Хэмжилтийн үр дүн нь хэрэглэгчийн биеийн байрлал, хөдөлгөөн, төхөөрөмжийг зүүсэн байдал, арьсны онцлог, орчны нөхцөл, програм хангамжийн хувилбар болон холбогдсон төхөөрөмжөөс хамаарч өөрчлөгдөж болно.

Зарим функц, үйлчилгээ болон үзүүлэлтүүд нь програм хангамжийн шинэчлэлт, холбогдсон төхөөрөмжийн загвар, аппликэйшн болон үйлдлийн системийн хувилбараас хамааран өөрчлөгдөж болно.

Сайтад ашигласан бүтээгдэхүүний зураг, видео, интерфейс болон дэлгэцийн агуулга нь зөвхөн танилцуулгын зориулалттай байж болох ба бодит бүтээгдэхүүний харагдах байдал, өнгө, хэмжээ, функц болон програмын интерфейсээс ялгаатай байж болно.

Хямдрал зарлагдах бүрт мэдээлэл авмаар байна уу?

Шинэ цуглуулгууд болон онцгой саналуудын талаар хамгийн түрүүнд мэдээрэй.